images

Швейцарт суугаа монгол хүүхдүүд шатрын дугуйланд суралцаж эхлэв

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2023-01-23


     Монгол улсаас Швейцарт суугаа Элчин сайдын яам, Женевийн монгол хүүхдийн нийгэмлэг“GM-Star” спорт клуб хамтран 1 дүгээр сарын 15-наас шатрын сургалт явуулж эхэлжээ. Энэ сургалтад 5-12 насны 18 хүүхэд хамрагдаж байгаа аж. Тэд ням гараг бүр гурван ээлжээр хичээллэдэг бөгөөд сургалт гурван сар үргэлжлэх юм. Харин дараагийн сургалтын бүртгэлийг ирэх 4 дүгээр сард авах ажээ. Иймд Элчин сайдын яамнаас хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сэтгэн бодох чадвар, ой тогтоолтыг хурдасгахад чухал ач холбогдолтой шатрын дараа дараагийн сургалтуудад хүүхдүүдээ хамруулахыг эцэг эхчүүдэд уриалжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.