images

Монгол хүү Австрийн хөлбөмбөгийн багт тоглож байна

Н.Ариунсайхан

Дэлхий дүүрэн монголчууд

2022-10-09


     Тэнгисийн Тамир хэмээх монгол хүү Австрийн хамгийн алдартай “SK Rapid Wien” хөлбөмбөгийн клубт тоглож байгаа талаар тус улсаас манайд мэдээллээ. Тэрбээр анх 7 настай байхдаа Монголын хөлбөмбөгийн “Дэрэн” клубт элсэж, удалгүй ОХУ-ын Буриад улсад анхныхаа олон улсын тэмцээнд оролцож байв. 2019 онд тэднийх гэр бүлээрээ Австри улсад амьдрах болсон бөгөөд  Т.Тамир “SK Rapid Wien” клубт шалгалт өгч тэнцсэн байна. Эдүгээ 10 настай тэрбээр уг клубийн өсвөр насны U10, U11 багт тоглож, дотоодын болон Герман, Польш улсуудад болсон олон тэмцээнд оролцон амжилт гаргажээ. “Дэрэн” клубийн Фэйсбүүк хуудсанд мэдээлснээр бол Т.Тамирын оруулсан гоолын тоо 40 давсан гэх бөгөөд тэрбээр өнөөдөр багийнхаа ахлагчаар тоглож байгаа аж.    

     1898 онд байгуулагдсан “SK Rapid Wien” клуб Вена хотын буюу нийслэлийн клуб гэдгээрээ алдартай. Өнгөрсөн хугацаанд тус клуб улсынхаа аваргаар 32, үндэсний цомын эзнээр 14 удаа шалгарчээ. Домогт Диего Марадонагийн төрсөн дүү Хьюго Марадона 1990 онд тус багт тоглож байсан түүхтэй. “SK Rapid Wien” Олон улсын хөлбөмбөгийн холбооны (UEFA) чансаанд 98 дугаарт эрэмбэлэгдэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.