images

Шведийн монголчуудын наадамд 64 бөх барилдав

Б.Бадамзул

Дэлхий дүүрэн монголчууд

2025-06-24


   Швед улсад ажиллаж амьдарч буй монголчууд энэ сарын 21-нд тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэлээ. Ийнхүү тус улсад суугаа монголчууд 15 дахь жилдээ "Монгол наадам"-аа хийснийг Элчин сайдын яамнаас мэдээлэв. Наадмын үеэр “Гэгээн эгшиг”, “M.O.D”, “Төгс билэгт” сургалтын төвийнхөн болон дуучин, бүжигчид урлагийн тоглолт хийж, насанд хүрэгчдийн ангилалд 64, хүүхдийн ангилалд 32 бөх барилдсанаас гадна шагай, сур харвааны тэмцээн зохион байгуулжээ. Энэ жилийн түрүү бөхөөр сумын заан Б.Батманлай, үзүүр бөхөөр аймгийн начин М.Батмөнх тодорч, аймгийн начин С.Оргилболд, сумын заан Т.Мянганбаатар нар шөвгөрсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.