Б.Баярбаатар: 32 чулуутай царгил хөгжмөөр дэлхийн сонгодгуудыг тоглож болно

Duuren.Life

Видео мэдээ

2024-01-12


   Дуут чулууг Ламын Гэгээний хүрээнд дожин нэртэйгээр хэрэглэж байсан гэдэг. Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн хүрээ нь найман дацан, 40 гаруй дугантай, 1000 гаруй ламтай том хүрээ хийд байжээ. Тэгээд аль нэг дацангийнх нь хурал болоход дуут чулуу дуугаргаж лам нараа дууддаг байсан түүхтэй. Тэгэхдээ Нүрэвлин эсвэл Мамба дацангийн дуу өөр өөр өнгөтэй байсан гэдэг. Дуут чулууных нь өнгөөр тэр дацангийн хурал ном одоо эхлэх нь, эсвэл цайлах нь гэдгийг мэддэг буюу үүгээр дохио өгч авалцдаг байжээ. Харин 1980 онд Баянхонгор аймгийн Баянлиг сумын багш Чойдог хад цохьж үзээд дуут чулуу олж хөгжим тоглож эхэлснийг Мягмарсүрэн багш цааш авч уламжлан хөгжүүлж буй. Энэ хөгжмийг 2010-аад оны үед 1200 орчим хүүхэд тоглож байсан нь хамгийн олон хүн тоглосонд тооцогддог. Бүтэн ярилцлагыг энд дарж уншина уу.

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.