Төрийн банк “Мони маркет фанд” компанитай хамтран цахим хадгаламжийн сертификат гаргалаа
Төрийн банк, “Мони маркет фанд” компани хамтран цахим хадгаламжийн сертификат гаргах хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ нь хадгаламжийн хугацаа дуусахаас өмнө хүүгээ бүтнээр нь аваад сертификатаа бусдад арилжих боломж олгодог өдгөө олон улсад өргөнөөр ашиглаж буй санхүүгийн бүтээгдэхүүн ажээ. Харин уг үйлчилгээг цахимаар авахад хэрэгтэй бүртгэл, гүйлгээ, хадгалалтын иж бүрэн системийг “Мони маркет фанд” компани Монголд нэвтрүүлээд байгаа юм. Иймд орон нутагт хамгийн олон салбартай, Монголын системийн нөлөө бүхий банкны нэг Төрийн банк харилцагчдадаа уг үйлчилгээг анхлан санал болгож байна.
Хадгаламжийн сертификат эзэмшигчид гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарвал гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж бага хүү тооцуулах, эсвэл хадгаламж барьцаалсан зээл авахгүйгээр тухайн хугацаа хүртэлх хадгаламжийн хүүгээ аваад үлдсэн хугацааны хүү, хадгаламжийн сертификатаа бусад харилцагчид арилжих боломжтой юм. Мөн хоёрдогч зах зээлээс хадгаламжийн сертификат худалдаж авсан харилцагч богино хугацаанд харьцангуй өндөр өгөөж хүртэх боломжтой. Цахим хадгаламжийн сертификатын хүү энгийн хадгаламжныхаас 0.1 хувиар өндөр бөгөөд гурав, зургаа, 12 сарын хугацааны сонголттой ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.