images

Орос ээжүүд Путинд шаардлага хүргүүлэв

Д.Бизьяа

Видео мэдээ

2023-03-13


     Украины дайнд татагдсан орос цэргүүдийн ээж, эхнэрүүд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан зохих бэлтгэл, хангамжгүйгээр цэргүүдийг үхэл рүү илгээхгүй байхыг шаардсан тухай CNN мэдээллээ. "580 артиллерийн дивиз" гэсэн бичигтэй лоозон барьсан 20 орчим эмэгтэйн дүрс бичлэг саяхан Оросын SOTA Telegram сувгаар цацагдсан байна. Өнгөрсөн оны есдүгээр сард хэсэгчилсэн дайчилгааны захирамжаар цэргийн албанд татагдсан эрчүүд дөрөвхөн хоногийн байлдааны бэлтгэл хийгээд дайны талбар луу илгээгдсэн тухай эдгээр эмэгтэйчүүд өгүүлж байна. “Цэрэгт татсан эрчүүд яг л нядалгааны газар луу туугдаж яваа хонь шиг, дайсны бүрэн зэвсэглэсэн 100 дайчны эсрэг тавхан хүн илгээж байнахэмээн шүүмжилжээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-нд Украин руу довтолсон Оросын арми есдүгээр сараас эрчүүдийг хэсэгчлэн дайчлах тушаал гаргаж, 300 мянга орчим хүн цэргийн албанд татагдсан билээ. Гэвч хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэл сургуулилтгүй, техник хэрэгсэлгүйгээр фронтод илгээж их бууны сумны бай болгож байна гэсэн гомдол Орост хаа сайгүй өрнөөд байна. Одоогоор Оросын арми Украины зүүн хэсэгт орших стратегийн чухал цэг Бахмутыг тойрсон украин цэргүүдтэй ширүүн тулалдаж байна. Украины талын мэдээлснээр зөвхөн сүүлийн долоо хоногт Оросын 1100 гаруй цэрэг амь үрэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.