Монголын бөхчүүд Фукуок аралд үзүүлэх барилдаан хийв
Дэлхий дүүрэн монголчууд
2024-12-25
Монголын Аялал жуулчлалын холбооны гишүүн “Газарчин” компанийн шугамаар Вьетнамын Фукуок аралд очоод буй Монголын бөхчүүд очсон газраа үзүүлэх барилдаан хийжээ. Фукуок арлын зүүн хойд хэсэг дэх Ган дау хэмээх наран шарлагын газар зохион байгуулсан барилдааныг тэнд амарч буй гадаадын жуулчид үзэж сонирхсон байна. Үндэсний бөхийн “Нэгдэл” клубийн харьяалал бүхий улсын заан Д.Хүдэрбулга, улсын харцага Г.Ганхуяг, Ш.Пүрэвгарьд тэргүүтэй 10 бөх Фукуокт очсон бөгөөд өчигдөр нэг барилдаан зохион байгуулсан бол өнөөдөр дахин зохиох ажээ. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Б.Батзоригийн 2021 онд байгуулсан “Нэгдэл” клубт Төв, Баянхонгор, Завхан, Сүхбаатар зэрэг өөр өөр аймгийн 10 гаруй бөх багтдаг. Клубийн тэргүүлэх бөхчүүдийн нэг улсын харцага Н.Золбоо хувийн шалтгаанаар энэ удаа Вьетнам улсад яваагүй хэмээн түүнтэй ойр эх сурвалж манайд мэдээллээ.
Гэрэл зургийн эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.