images

Монголын морин хуурын дөрвөл Сибирийн нийслэлийн тайзнаа

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2024-12-23


   ОХУ-ын Сибирийн бүс нутгийн хамгийн том хөгжмийн арга хэмжээний нэг “Белый фестиваль” наадамд Монгол улсын филармонийн Морин хуурын чуулгын “Чөлүгэн” дөрвөл амжилттай тоглолоо. Сибирийн нийслэл гэгддэг Новосибирск хотын филармонийн танхимд болсон энэ тоглолтыг 1000 гаруй хүн үзжээ. Тоглолтын эхний хэсэгт “Чөлүгэн” хамтлаг Монголын хөгжмийн зохиолчдын морин хуурын дөрвөлд зориулсан том хэлбэрийн бүтээлүүд, мөн Өрнийн сонгодог бүтээлүүдийг тоглосон бол хоёрдугаар хэсэгт Новосибирск хотын филармонийн оркестртой хамтран Монголын хөгжмийн зохиолчдын гоцлол бүтээлүүд, тухайлбал Ц.Нацагдоржийн морин хуурын дөрвөл, утсан хөгжмийн дөрвөлд зориулсан “Уран сэтгэмж”, Ш.Өлзийбаярын "Glissando and Spiccato", З.Хангалын морин хуурын концерт, Б.Шаравын "Эхийн сэтгэл шиг" зохиолуудыг тоглосон байна. Энэ сарын 3-17 хүртэл үргэлжилсэн “Белый фестиваль” наадамд орчин үеийн дэлхийн хамгийн алдартай төгөлдөр хуурчдын нэг, П.Чайковскийн нэрэмжит уралдааны тэргүүн шагналт Борис Березовский тэргүүтэй Оросын нэртэй хөгжимчид, хамтлагуудаас гадна Хятадын “KyoYoko” рок хамтлаг, Японы төгөлдөр хуурч, буяны үйлстэн Томона Миязаки нарын зочид хилийн чанадаас оролцсон байна.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.