Чингэлтэй дүүргийнхэн өвөлжих бэлтгэлээ 100 хувь базаажээ
Миний сайхан улаанбаатар
2024-11-15
Нийслэлийн 2024-2025 оны өвөлжих бэлтгэлийн 654 төсөл, арга хэмжээний гүйцэтгэл 98.5 хувьтай байгаа талаар НЗДТГ-аас мэдээллээ. Улаанбаатар хотын дүүргүүдээс Чингэлтэйнхэн бэлтгэлээ 100 хувь базаасан байна. Тус дүүргийн 1-16, 20-22 дугаар хороонд өнгөрсөн оны цэвэрлэгээнээс үлдсэн бодис 155 тонн, дайрга 87 метр.куб байсан дээр 1500 тонн давс, 1500 тонн бодис, 500 метр.куб хайрга, дайрга нөөцөлжээ. Мөн давс, бодис цацах "Камаз" 11, цас үлээгч, давс цацагчтай зориулалтын машин хоёр, цас ачих зориулалтаар ковш хоёр, грейдэр нэг, экскаватор хоёр, далангийн индүү нэг, хог тээвэрлэх шахдаг машин 18, жижиг самосвол 19, авто замын нуух шүүрдэх машин гурав, бусад техник 31 буюу нийт 90 техник хэрэгслийн бэлэн байдлыг хангасан гэнэ. Харин 17-20, 23, 24 дүгээр хороо нь 201 тонн тусгай зориулалтын бодис, 220 тонн тусгай зориулалтын давс нөөцөлж, хог тээврийн машин 16, зам шүүрдэгч жижиг машин хоёр, давс цацагч машин 2.5 тонн багтаамжтай нэг, давс цацагч машин найман тонн багтаамжтай нэг, ковш хоёр, цас ачих машин хоёр, ажилчдын нэг автобус гээд нийт 26 машин техник хэрэгслийн бэлэн байдлыг хангажээ. Улмаар тус дүүргийн тохижилт үйлчилгээний ажилчдын хувцас, багаж хэрэгслийг бүрэн бэлтгэжээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 966.5 тонн давс, 362.5 тонн бодис, 174 метр.куб дайрга нөөцөлж, зам цэвэрлэгээний найман байгууллага нь 34 тусгай зориулалтын автомашин, 48 тоног төхөөрөмж бэлтгэжээ. Сүхбаатар дүүргийн хувьд зам талбайн цэвэрлэгээний асуудал хариуцсан байгууллагуудад хяналт шалгалт хийж, давс, бодисын нөөцийг бүрдүүлсэн байна. Тухайлбал, “Сүхбаатар тохижилт” компани нь 30 шуудай бодис, 10 тонн давс нөөцөлж, гурван машин, техник хэрэгслийн тос масло, дугуй сольсон аж. “Шинэ цагийн зам” компани нь 73 тонн давс, 15 тонн тусгай бодис нөөцөлж, өвлийн ажлын хувцас 18 ажилтанд тарааж өгсөн, таван техник хэрэгслийн тос масло, дугуй сольсон бол "Найши трейд” компани нь 100 гаруй тонн давс, 60 гаруй тонн бодис нөөцөлж, нийт 75 ажилтанд өвлийн хувцас тарааж, 27 техник хэрэгслийн тос масло, дугуй сольжээ. Харин “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ нь 500 гаруй тонн давс, 160 орчим тонн тусгай бодис нөөцөлж, 250 өвлийн ажлын хувцас бэлтгэснээс 109 өвлийн ажлын хувцас ажилтанд тарааж, 43 техник хэрэгслийн тос масло, дугуй сольсон байна. Мөн “Сүхбаатар дэвшил менежмент” ААТҮГ нь 100 орчим тонн давс, 20 орчим тонн бодис нөөцөлж, 57 өвлийн ажлын хувцас захиалж, 12 техник хэрэгслийн тос масло, дугуй сольжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.