images

Яармагийн цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилж байна

Б.Бадамзул

Миний сайхан улаанбаатар

2024-11-14


   Яармаг орчмын зарим орон сууцны хорооллын цэвэр усны шугамнаас зэвтэй ус гардаг талаар иргэдээс ирсэн гомдлыг шийдвэрлэхээр Улаанбаатар хотын удирдлагаас өгсөн даалгаврын дагуу Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсдэггүй хоолойгоор шинэчилж байна. Ус сувгийн удирдах газрын Үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Д.Мөнхзулын хэлснээр, шинэ шугамыг энэ сарын 15-нд угсарч дуусгах ажээ. Улмаар энэ долоо хоногт худаг доторх арматурчлал холболтыг хийгээд үргэлжлүүлэн шугам хоолойг угаах, халдваргүйжүүлэх, дүүргэх, хэрэглэгчдийг цэвэр устай холбох ажлыг гүйцэтгэж гэрээний дагуу 12 дугаар сарын 25-нд бүрэн хүлээлгэж өгөх ажээ. Шинэчилж буй цэвэр усны үндсэн шугамаас Яармагийн 500 гаруй барилга, байгууламж цэвэр усаа авдаг байна. Тиймээс орон сууцны хороолол, барилгуудын ашиглалтыг хариуцсан байгууллага, конторуудыг дотоод шугам сүлжээндээ засвар үйлчилгээ, угаалга тогтмол хийх шаардлагатайг Ус сувгийн удирдах газраас анхааруулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.