images

Яармагийн автобусны I буудлыг "Хангарди цогцолбор" гэж нэрлэнэ

Н.Ариунсайхан

Миний сайхан улаанбаатар

2024-11-06


   Хан-Уул дүүргийн IV хороо, Яармагийн автобусны I буудлын нэрийг энэ сарын 8-наас "Хангарди цогцолбор" болгон өөрчлөхөөр болжээ. Энэ талаар өчигдөр Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлсэн бөгөөд энэ нь нийслэлийн захиргаа тийшээ нүүсэнтэй холбоотой ажээ. Засгийн газар анх 2016 онд түгжрэлийг бууруулах хүрээнд Нийслэлийн ЗДТГ-ыг нүүлгэх шийдвэр гаргаж, найман жилийн дараа барилга баригдаж дууссанаар харьяа агентлагуудын хамтаар нүүж очсон юм. Нийслэлийн захиргаа Яармаг руу нүүсэнтэй холбоотойгоор хуучин "Хангарди" ордныг нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх шийдвэр гарсан. Ордны барилга болон тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, хангамжийн материал зэрэг төрийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг нийт 13 тэрбум 763 сая төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар танилцуулсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.