images

Монголын анхны Чингис хааны зурагтай алтан гулдмай

Ж.Ариунгэрэл

Монголын хамгийн

2022-11-24


     Монгол улсын төв банк Чингис хааны зурагтай үнэт бүтээгдэхүүн хамгийн анх гаргасан нь 1990 онд гаргасан алтан гулдмай юм. 100 грамм жинтэй, 27 x 46 мм голчтой энэ гулдмай одоо ч худалдан авах гэсэн хүнд нээлттэй тоогоор тус банкинд байна. Харин алтан зоосыг анх 1994 онд гаргасан бол үүнээс хойш янз бүрийн хэмжээ, жин, нэрлэсэн үнэтэй Чингис хааны дүрс бүхий дурсгалын алтан зоос хэд хэдэн удаа гарсан байна. Монголын хаад тухайлбал Хубилай, Өгэдэй, Өндөр гэгээн Занабазар, Наймдугаар Богдыг дүрсэлсэн зоос өнгөрсөн хугацаанд гарч байсан хэдий ч тэдгээрийг алтаар хийж байсан удаагүй, бүгд мөнгөн зоос байв.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.