images

Цаасан барын мастер С.Төрбурамын үзэсгэлэн АНУ-д гарна

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2024-04-03


   Монголын зураач, барималч, уран хайчилбар буюу цаасан барын мастер С.Төрбурамын үзэсгэлэн АНУ-ын Невада мужийн төв Карсон хотод хоёр хоногийн дараа гарах гэж байна. С.Төрбурам нь уран хайчилбарын төрлөөр сүүлийн 30 гаруй жил бүтээл туурвиж буй бөгөөд АНУ дахь анхны бие даасан үзэсгэлэнгээ өөрийн амьдардаг Невада мужийн Рено хотод гаргаж байв. Мөн 2019 онд АНУ-ын Калифорни мужийн Бэркли хотын “Lacis” музей түүний бүтээлээр үзэсгэлэн гаргаж байжээ. Энэ удаагийн музей Карсон хотын “Brewery Arts” урлагийн төвд дөрөвдүгээр сарын 5-наас зургаадугаар сарын 22-ны өдөр хүртэл гарна. С.Төрбурам үзэсгэлэнгээ “The Igniting Spirit of Mongolia” буюу “Монголын дүрэлзсэн онгод” хэмээн нэрлэжээ. 

Гэрэл зургийг Фэйсбүүк дэх STuro ART LLC хуудаснаас авав.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.