images

Халимагт Зая бандид Намхайжамцын мэндэлсний 425 жилийн ойг тэмдэглэж байна

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2024-03-25


   Халимагийн нийслэл Элстэй хотод ойрад монгол тод бичигт зориулсан “Тэнгэрийн бичиг” үзэсгэлэн нээгдлээ. Тод бичгийг зохиосон Ойрадын Зая бандид Намхайжамцын мэндэлсний 425 жилийн ойд зориулж буй энэ үзэсгэлэнд Монгол, Орос, Хятадын эрдэмтэн, судлаачид, оюутнууд оролцож уран бүтээлээ дэлгэснээс гадна ойрад монгол хэлийг хадгалан хөгжүүлэх сэдвээр дугуй ширээний ярилцлага болж, мэргэжилтнүүд тод бичгийн уран бичлэгийн хичээл зааж байна. Үзэсгэлэнд Монгол улсаас “Бичиг соёл” төвийн багш Д.Ганбаатар, Буриадаас Улаан-Үд хотын “Титэм Арт” студийн монгол бичиг, уран бичлэгийн багш Арюна Булгутова тэргүүтэй каллиграфчид ирсэн бол Халимагаас “Халимаг үнэн” сонины ерөнхий эрхлэгч Евгений Бембеев оролцож Зая бандид Намхайжамцын мэндэлсний 425 жилийн ойд зориулсан илтгэл тавьжээ. Энэ ойг Халимагийн утга зохиол судлаач, эрдэмтэн, багш, тод бичгийн гарамгай мэргэжилтэн, халимагуудын дунд Анд багш хэмээн алдаршсан Андрей Бадмаевын мэндэлсний 85 жилий ойтой хамтатган тэмдэглэж байгаа аж.

Гэрэл зургийн эх сурвалж: "Калмыцкая правда"  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.