images

Баку: Монголын шигшээ баг өнөөдөр Танзанитай тоглоно

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2024-03-25


   Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2024 оны "FIFA series" нөхөрсөг тоглолтод оролцохоор Азербайжан улсын Баку хотноо очоод байгаа билээ. Өчигдөр манай баг  Азербайжаны багтай тоглож 0:1-ийн харьцаатай хожигдсон бол өнөөдөр Баку хотын “Dalga arena” цэнгэлдэх хүрээлэнд Танзанийн шигшээ багтай тоглоно. Танзанийн шигшээ баг өчигдөр Болгарын багтай тоглож 0:1-ээр хожигдсон юм. Монголын шигшээ багийг “Хаан даатгал”, “Монрэ фармаси” компани, “Мөнгөн гүүр” эмнэлэг ивээн тэтгэж байна.

Гэрэл зургийн эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.