images

Харүмафүжи Д.Бямбадоржийн уран зургууд Токиогийн онгоцны буудалд

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2024-03-06


   Монгол, Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Японы нийслэл Токио хотын “Ханэда” нисэх буудлын танхимд дөрөвдүгээр сарын 10-15-нд гарахаар болжээ. Монгол улсын Гадаад харилцааны яам, МИАТ компани, “Ханэда” олон улсын нисэх буудлын хамтран зохион байгуулж буй “Colors of the Sky” хэмээх энэ үзэсгэлэнд зураач С.Заяасайхан, гэрэл зурагчин С.Цацралтаас гадна мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь ёкозүна Д.Бямбадорж уран бүтээлээ дэлгэнэ. Мэргэжлийн сүмод Харүмафүжи Коохэй нэрээр барилдаж, дээд зиндаанд есөн удаа түрүүлсэн Д.Бямбадорж сүмод орохоосоо ч өмнө уран зураг зурж ирсэн юм. Тэрбээр 2015 онд Токио хотын Гинза дүүрэгт зураач С.Заяасайхантай хамтарсан үзэсгэлэн гаргаж байсан бөгөөд эндээс олсон орлогоо Монголын зүрхний өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд хандивлаж байв. 2018 онд буюу зодог тайлсныхаа дараа жил тэрбээр мөн Гинза дүүрэгт бие даасан үзэсгэлэн гаргаж, гол төлөв Фүжи уулыг дүрсэлсэн 20 гаруй зургаа дэлгэн үзүүлж байсан юм.      

Зураг дээр: Д.Бямбадорж 2018 оны үзэсгэлэнгийн үеэр. 

Гэрэл зургийн эх сурвалж: www.japantimes.co.jp

“Colors of the Sky” үзэсгэлэнгийн зурагт хуудас.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.