images

ОХУ: 17 настай монгол хүү 65 сээр цохиж дэлхийн дээд амжилтыг эвдэв

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2024-03-05


   ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод "Алтан мундарга-2024" олон улсын наадам энэ сарын 1-3-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Наадамд ОХУ-ын Эрхүү муж, Өвөр Байгалийн хязгаар, Тува, Халимаг, Буриад болон Монгол, БНХАУ-ын 600 гаруй тамирчин оролцож сээр шаах, шагай няслах, тэвэг өшиглөх төрлөөр хурд, хүчээ сорьжээ. Сээр шаах тэмцээн эрэгтэй, эмэгтэй хоёр ангиллаар болж, эрэгтэйчүүдийн ангилалд Закаменскийн районы Амур Гончиков түрүүлэн 1.5 сая рублийн шагнал хүртэв. Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн ЕБС-ийн сурагч, 17 настай Цогбадрахын Чингүүн түүнтэй үзүүр түрүүнд өрсөлдөн дэд байр эзэлжээ. Өмнөх өдөр нь Ц.Чингүүн сээр цохилтын дэлхийн дээд амжилтыг эвдэх тэмцээнд нэг минутад 65 сээр хуга цохиж түрүүлэн аваргалсан юм. Үүний өмнөх дээд амжилтыг 2021 онд 63 сээр цохисон Буриадын Жалсып Maнзapoв эзэмшиж байв. Сээр цохих тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Монгол улсын иргэн, 19 настай Мөнхдөлийн Анужин түрүүлж, Тайланд улсад амрах эрхийн бичгээр шагнуулжээ. Ц.Чингүүнийг мөн ийм эрхийн бичгээр шагнасан байна.

   "Алтан мундарга-2024" олон улсын наадмыг 3000 хүн үзэж сонирхсон бөгөөд онлайнаар 10 мянга гаруй хүн үзжээ. Буриадын ерөнхийлөгч Алексей Цыденов наадмын нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ “Манай үндэстний тоглоом наадгай жил ирэх тусам олон нийтийн анхаарлыг татсаар байна. Тэдгээрийг буриад үндэстэн суудаг газар орон төдийгүй нийт Орос даяар мэддэг боллоо” хэмээжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.