images

Монголчууд Польшийн нийслэлд шагай харвав

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2024-02-27


   Польш улсын нийслэл Варшав хотын Ази, Номхон далайн музейд (Muzeum Azji i Pacyfiku) болсон Монголын долоо хоног шагайн харвааны тэмцээнээр өндөрлөлөө. Монголын долоо хоногийг Польш улс дахь Монгол улсын ЭСЯ, Мазовецке мужийн захирагч буюу маршал ивээлдээ авч зохион байгуулсан юм. Энэ үеэр монгол тоглоомын сургалт, монгол соёл, зан заншил, өв уламжлалын сэдвээрх уулзалт, лекц яриа, үзэсгэлэн, кино үзвэр, ардын урлагийн хамтлагийн концерт болсон байна. Мөн 18-ны өдөр “Цагаан сар” арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд ЭСЯ-наас музейн танхимд монгол гэр барьж бэсрэг дайллага зохион “Монгол аялгуу” хамтлагийн тоглолт, “Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнг Польшийн Сеймийн гишүүн, Польш-Монголын нийгэмлэгийн дарга, Мазовецке мужийн Маршалын алба, Польшийн ГЯЯ, Варшавын их сургуулийн удирдлага тэргүүтэй зочдод толилуулсан байна. Монголын долоо хоногийн хүрээнд зохион байгуулсан шагайн болон нумт харвааны тэмцээн багийн болон хувийн гэсэн хоёр төрлөөр явагджээ. Улмаар шагайн харвааны багийн төрөлд С.Эрдэнэ  ахлагчтай “Сүлд” баг, хувийн цуваа харваанд Ц.Батбаяр түрүүлсэн бол нумт харвааны багийн төрөлд Ц.Дашдорж ахлагчтай “Сүвээдэй” баг, хувийн цуваа харваанд Р.Амгалан түрүүлсэн байна. Сонирхолтой нь, “Сүвээдэй” багийн бүрэлдэхүүнд Польшийн иргэн, Ази, Номхон далайн музейн салбарын захирал Томаш Мадей оролцож харважээ.

Монгол, польш харваачид.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.