images

Буриадын шатарчид Бүх Оросын тэмцээнд хошуучлав

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2024-01-18


   Москва хотод өчигдөр өндөрлөсөн ОХУ-ын Хүүхдийн цомын тэмцээний эхний шатанд Буриадын шатарчид амжилттай оролцжээ. Оросын 25 бүс нутгаас ирсэн 200 хүүхэд уг тэмцээнд оролцсон бөгөөд Буриадын тамирчид дөрвөн насны ангилалд медаль хүртсэн байна. 13 хүртэлх насны охидын ангилалд Софья Унгаева тэмцээн дуусахаас хоёр тойргийн өмнө аваргын болзол хангасан боловч сүүлийн өрөгтөө анхаарал алдсанаар тэнцжээ. Блиц тэмцээний 2010-2013 онд төрсөн охидын ангилалд тэрбээр бусдаасаа илт давамгай түрүүлсэн байна. Мөн өчигдөр Екатеринбург хотод өндөрлөсөн ОХУ-ын цомын тэмцээний эхний шатанд 16 настай Мария Хамнуева түрүүлжээ. Түргэн тоглолтонд тэрбээр дөрөвдүгээр байр эзэлсэн байна.   

Зураг дээр: Софья Унгаева.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.