images

ОХУ: Буриад лам шашны хичээлийг төрөлх хэлээрээ зааж байна

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2024-01-18


   ОХУ-ын Буриад улсад монгол хэлний хэрэглээ буурсаар байгаа энэ үед тус улсын сүсэгтнүүд дунд нэр хүндтэй лам Раднаа Буддын шашны хичээлийг төрөлх хэлээрээ зааж байна. Буриад монгол хэлийг анх удаа үзэж буй, мөн мартаад сэргээж байгаа хүмүүст Раднаа ламын яриа бүрэн ойлгомжтой байгаа талаар хичээлд суусан хүмүүс “Буряад үнэн” сонинд ярьжээ. Улаан-Үд хотын эмч бүсгүй Санжи Ангархаева энэ талаар “Би өмнө нь буриад хэлний хичээлд хоёр курс суугаад ирсэн тул багшийн лекцийг сайн ойлгож байна. Одоо өөрөө лам нартай чөлөөтэй ярилцдаг болох төдийгүй охиноо эх хэлээрээ төвөггүй ярьж, ойлгодог болгох зорилготой байна” хэмээн ярьжээ. Лам Раднаа саяхнаас хичээлдээ буриадын олон аялгууг нэвтрүүлж эхэлсэн байна. Эдгээр аялгуу хоорондоо олон зүйлээр ялгаатай тул хөдөөгүүр явж шинэ үг, шинэ ойлголтоор хэлээ баяжуулахыг зорьж байгаагаа тэрбээр “Буряад үнэн” сонинд ярьжээ.      

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.