images

Монгол кино Францын 100 кино театрт гарна

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2024-01-10


   Монголын найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” кино өнөөдөр Францын кино театруудаар гарч эхэллээ. Нийтдээ 100 кино театрт гарах бөгөөд үүнээс зөвхөн нийслэл Парис хотод гэхэд л “Le Cinema des Cineastes”, “Pathé Convention”, “Arlequin”, “UGC Ciné Cité Les Halles” зэрэг долоон кино театрт гарахаар болжээ. Эдгээрээс хамгийн эртний “Pathé Convention” театр 1919 онд байгуулагдсан, есөн танхим, нийт 1253 суудалтай. Хамгийн сүүлийн үеийн “UGC Ciné Cité Les Halles” театр гэхэд 27 танхим, 3819 суудалтай аж. “Баавгай болохсон” кино улмаар Марсэль, Лион, Тулуз, Нийс, Нант, Монпэльэ зэрэг бүх том хотын кино театрт гарна. Дэлхийн хамгийн олон кино театртай улсын нэг Франц 2022 оны байдлаар том, жижиг 2068 театр, 5472 танхимтай байв. Зөвхөн Парис хотод 75 театр, 389 дэлгэц, үзэгчийн 68533 суудал байна. “Баавгай болохсон” кино өчигдрөөс эхлэн мөн Швейцарт гарч эхэлсэн бөгөөд 27 хотын кино театрт үзүүлэх юм.              

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Zochin

    Mash ih baharahaj bn

    2024-01-11

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.