images

Өвөр Монголын хамтлаг шинэ цомгийнхоо нээлтийг Бээжинд хийжээ

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2024-01-02


   Өвөр Монголын язгуур урлагийн “Цагаан” хамтлаг шинэ цомгийнхоо нээлтийг шинэ жилийн баярын өмнө буюу 28-ны өдөр хийлээ. Шилийн гол аймгийн соёл урлагийн газрын хамтран зохион байгуулсан нээлтийн арга хэмжээ Бээжин хотын Чаоян дүүргийн “Урлагийн танхим 798” хэмээх томоохон танхимд болжээ. 2010 онд гурван хүний бүрэлдэхүүнтэй анх байгуулагдсан “Цагаан” хамтлаг өнөөдөр 13 гишүүнтэй бөгөөд морин хуур тэргүүтэй хэд хэдэн чавхдаст хөгжмөөр монгол ардын урт, богинын дууны хэв маягтай бүтээл туурвидаг байна. Энэ удаагийн цомогтоо тус хамтлаг шинэчлэн найруулсан найм, шинээр зохиосон гурав, нийт 12 дуу багтаажээ.           

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.