images

Монголын хамгийн өндөр барилга

Ж.Ариунгэрэл

Монголын хамгийн

2023-09-11


   Өнгөрсөн зуунд Монголын хамгийн өндөр барилга нь 1985 онд Дархан хотод баригдсан 16 давхар орон сууц байв. 1980 онд Дархан хотын ерөнхий архитектор О.Жаргалсайханы гаргасан загвараар уг барилга нь гурван тийшээ харсан жигүүртэй, өдрийн тодорхой цагт бүх айл нар үзэх бололцоотой, ачааны болон зорчигчдын лифттэйгээс гадна галын тусгай хамгаалалт бүхий нэгдсэн гарцтай байсан нь Монголд анхных байв. 172 айлын тус орон сууцны хамгийн дээд давхарт Дархан хотыг бүхэлд нь харах бололцоо бүхий эргэн тойрон шилэн цонхтой уужим танхим, гурван тийш гарах том тагт байгуулжээ. Барилгын зургийг тухайн үеийн Зөвлөлт Армен улсын Барилгын зургийн хүрээлэнд захиалан хийлгэсэн байна. Уг барилга 1985 оны 12 дугаар сарын 31-нд ашиглалтад орсноосоо хойш 2009 он хүртэл буюу 24 жил Монголын хамгийн өндөр барилга гэгдэж байв. Харин өнөөдөр энэ алдрын эзэн нь Улаанбаатар хотын “Shangri-La” зочид буудлын III цамхаг юм. Ингээд Монголын хамгийн өндөр зургаан барилгыг товч танилцуулж байна.  

1. “Shangri-La” зочид буудлын III цамхаг. 136 метр буюу 34 давхар.

2. “Хаан банк” цамхаг. 112 метр буюу 24 давхар.

3. “Premier Tuushin” зочид буудал. 109 метр буюу 25 давхар.

4. “360 Mandala Residential Tower”. 108 метр буюу 25 давхар.

5. “Shangri-La” зочид буудлын II цамхаг. 108 метр буюу 24 давхар.

6. “Blue Sky” зочид буудал. 105 метр буюу 25 давхар.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.