images

Кувейтэд сууж буй Монголын элчин сайдын охин “Эх дэлхийн мисс 2022” тэмцээнд Монголоо төлөөлнө

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2022-10-31


     Ирэх 11 дүгээр сарын 29-нд Филлипиний Манила хотод эхлэх “Эх дэлхийн мисс 2022” тэмцээнд 18 настай Сэргэлэнгийн Нандин Монгол улсыг төлөөлөн оролцох болсон билээ. Тэгвэл Нандин нь Монгол улсаас Кувейт улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд П.Сэргэлэнгийн охин ажээ. П.Сэргэлэн өмнө нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан бөгөөд Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан уяач, волейболын спортын мастер хүн юм. С.Нандин news.mn сайтад өнөөдөр өгсөн ярилцлагадаа “Миний ээжийг Б.Байгалмаа гэдэг. “Гоёл 94” уралдааны шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан топ модель хүн. Багш, орчуулагч мэргэжилтэй. Би гурван эгчтэй, нэг ахтай, нэг эрэгтэй дүүтэй. Лео нэртэй 10 настай нохойтой” хэмээн ярьжээ. П.Сэргэлэн өнгөрөгч 6 дугаар сарын 7-нд Кувейт улсын Гадаад хэргийн сайдад итгэмжлэх жуух бичгээ барьсан бөгөөд С.Нандин энэ хичээлийн жилээс Кувейт улсын дунд сургуулийн арванхоёрдугаар ангид суралцаж эхэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.