images

Өмнөговь аймагт сувилагч бэлтгэж байна

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-12-07


     Өмнөговь аймгийн ЗДТГ болон Эрүүл мэндийн газар хамтран энэ жил орон нутагтаа Сувилахуйн салбар сургуулийн шаталсан бакалаврын хөтөлбөр болон мэргэжил эзэмшүүлэх сургалт зохион байгуулж байна. Сургалтууд танхим болон цахимаар явагдаж байгаа бөгөөд суралцагчид нь орон нутагтаа хямд зардлаар сувилахуйн онолын мэдлэгтэй болж, дадлагажиж байгаа төдийгүй сурлагын голч дүн, шалгуур үзүүлэлтийг хангаж, амжилттай суралцсан тохиолдолд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах гэнэ.

     Үндэсний статистикийн хорооны өнгөрсөн оны судалгаагаар нэг сувилагчид ногдох хүний тоо улсын дунджаар 244 байгаа бол Өмнөговь аймагт 375 буюу улсдаа тэргүүн эгнээнд орж байгаа тоон мэдээлэл гарчээ. Тэгвэл тус аймгийн хэмжээнд одоогоор 250 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн ажил үүргээ гүйцэтгэж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.