images

Хятад: Хувийн компани гэрлээгүй ажилчдаа ажлаас халах тухай гаргасан журмаа цуцалжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-18


   Хятадын Шаньдун мужийн нэгэн компани ганц бие ажилчдаа энэ оны есдүгээр сар гэхэд гэрлэхгүй бол ажлаас нь халах тухай журам гаргасан ч холбогдох байгууллагаас ирүүлсэн шаардлагын дагуу уг журмаа цуцалсан байна. Тодруулбал, тус мужийн “Shandong Shuntian Chemical Group” компанийн гаргасан шинэ журамд "28-58 насны гэрлээгүй ажилчид (гэр бүл салсан хүмүүсийг оролцуулан) гэр бүл зохиож хүүхэд төрүүлэн улс нийгэмдээ хувь нэмэр оруулах ёстой. Иймээс 2025 оны есдүгээр сарын 30-наас өмнө гэр бүлтэй болохыг тэдгээр ажилчдад даалгаж байна" гэжээ. Улмаар дээрх журмыг дагаж мөрдөөгүй хүмүүсийн ажлын үнэлгээнээс оноо хасаж, заасан хугацаанд гэрлээгүй бол хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас халах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Энэхүү өвөрмөц журам тэр даруй цахим ертөнцөөр тарж, хүний эрхэнд эрээ цээргүй халдаж байна гэсэн шүүмжлэл дагуулах болсон тул орон нутгийн захиргаа тус компанид шаардлага хүргүүлжээ. Компани шаардлагыг хүлээн авч журмаа хүчингүй болгохдоо "Амьдралынхаа төлөө хүчин чармайлт гаргахыг ганц бие залууст уриалж, амжилт олбол урамшуулах зорилгоор ийм журам гаргасан" хэмээн тайлбарласан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.