Азийн өвлийн наадамд Зэвсэгт хүчний 5 алба хаагч оролцжээ
Чихэнд чимэгтэй
2025-02-18
Хятадын Харбин хотод болсон Азийн өвлийн наадамд Монголын 35 тамирчин дөрвөн спортын долоон төрөлд оролцсон билээ. Тэднээс гүйлтийн цана, биатлоны гол тамирчид нь Зэвсэгт хүчний алба хаагчид байжээ. Тодруулбал, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн дэслэгч Э.Ариунтунгалаг, 326 дугаар ангийн дэд ахлагч Э.Энхсайхан, 337 дугаар ангийн ахлах ахлагч О.Гантулга, 311 дүгээр ангийн дэд ахлагч О.Золбаяр, 016 дугаар ангийн дэд ахлагч Т.Ариунболд нар энэ наадамд оролцсон байна. Дэслэгч Э.Ариунтунгалаг нь Алс Дорнодын аварга шалгаруулах цуврал тэмцээний сонгомол техникийн 5 км зайд тавдугаар байрт орж байсан бөгөөд Харбины наадмын хагас шигшээд шалгарсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.