АНУ: Монгол судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Чихэнд чимэгтэй
2025-02-18
Монгол улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол соёлын төвтэй хамтран Олон улсын Монгол судлалын эрдэм шинжилгээний XVII бага хурлыг Вашингтон хотод энэ сарын 14-15-нд зохион байгууллаа. Хуралд АНУ-ын Вашингтон, Пенсильвани, Өмнөд Каролина, Өмнөд Дакота, Рожерс, Зүүн Теннесси, Баруун Вашингтон, Нью-Йорк, Йелийн их сургууль, Туркийн Истанбул, Канадын Торонто, Лавалийн их сургууль, Монголоос Америк дахь Монгол судлалын төв, МУБИС, СУИС, АШУҮИС, “Оточ Манрамба” их сургуулийн 30 гаруй судлаач оролцов. Тэд Монголын түүх, хэл шинжлэл, соёл урлаг, археологи, уламжлалт анагаах ухаан, угсаатны зүй, байгаль орчин᠌, нийгмийн салбарын судалгаагаа хуралд танилцуулсан байна. Хурлын үеэр АНУ-ын археологич Уиллиам Фитцхью, Ричард Кортум нар саяхан хэвлүүлсэн "Ritual Landscape Rock Art and Archaeology in Mongolian Altai" номын баяраа хийжээ. Хуралд оролцсон, сонирхсон 100 гаруй хүн Конгрессын номын сангийн Азийн хэсэгт байдаг Монголын холбогдолтой ховор ном, бүтээлтэй танилцжээ.
Эх сурвалж: АНУ дахь Монголын Элчин сайдын яам.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.