Азийн наадамд оролцсон Н.Нандинцэцэг эх орондоо түрүүллээ
Чихэнд чимэгтэй
2025-02-18
Хятадын Харбин хотод болсон Азийн өвлийн спортын наадамд оролцсон Монголын гүйлтийн цанын шигшээ багийн тамирчин, 17 настай Н.Нандинцэцэг өчигдөр Эрдэнэт хотод болсон Хүүхдийн спортын наадамд түрүүллээ. Тэрбээр Харбинд гүйлтийн цанын спринт төрөлд хоёрдугаар сарын 8-нд уралдаж замаа 4:21.04 минутад туулсан юм. Улмаар хоёрдугаар сарын 16-нд эх орондоо ирээд даваа гарагт Хүүхдийн наадмын 17-18 насны тэших техникээр уралдах 10 км зайн уралдаанд түрүүлэв. Тэрбээр 2019 онд Монголын хүүхдийн спортын зургаадугаар наадмын цанын буухиа төрөлд алтан медаль хүртсэн бол 2023 онд ганцаарчилсан төрлийн хоёр өөр зайд уралдаж аль алинд нь түрүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.