images

Европын орнуудын удирдагчид яаралтай уулзахаар боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-02-18


   Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ирэх даваа гарагт Европын орнуудын удирдагчтай уулзаж Украины асуудлаар ярилцах гэж байгаа талаар тус улсын Гадаад харилцааны сайд Жан-Ноэль Барро мэдээллээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Украин дахь тусгай төлөөлөгч Кит Кэллогг уржигдар “Орос-Украины дайныг дуусгах хэлэлцээрийн ширээнд Европт суудал байхгүй” гэж хэлснээс нэг өдрийн хойно Франц улс ийм шийдвэрт хүрсэн байна. Вашингтон мөн энэ өдрүүдэд Европын орнуудын удирдагчдад хандан Киевийн аюулгүй байдалд ямар хувь нэмэр оруулах гэж байгааг нь асуулгаар лавласан бөгөөд АНУ Украины тухайд баримтлах бодлогоо өөрчилж байгааг хэрхэн хүлээж авах талаар хоорондоо ярилцахыг Европын холбоонд уриалжээ. Иймд ирэх даваа гарагт Парист Франц, Их Британи, Герман, Дани, Польш, Итали, Испани, Нидерланд зэрэг НАТО болон Европын холбооны нөлөө бүхий орнууд шуурхай хуралдахаар боллоо. Д.Трамп Украины газрын ховор элементийн 50 хувийг мэдэлдээ аваад оронд нь ашигт малтмалаа хамгаалах цэрэг оруулах, дайныг зогсоох энхийн хэлэлцээнд ОХУ-ыг хүчээр боловч оруулах, Киевийн аюулгүй байдлыг хамгаалах саналыг Украинд тавиад байгаа билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.