images

BTS хамтлагийн дуучин J-Hope төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлажээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-18


   Өмнөд Солонгосын BTS хамтлагийн дуучин J-Hope төрсөн өдрөөрөө Сөүл хотын “Сөүл-Асан” эмнэлгийн хүүхдийн тасагт 200 сая вон хандивласан байна. Эмнэлгийн захиргааны мэдээлснээр, дуучин залуу төрсөн өдрөөрөө буюу хоёрдугаар сарын 18-нд хандив өргөсөн бөгөөд цаашид тус эмнэлэгтэй хамтран ажиллаж, боломжийнхоо хэрээр хандив өргөж байх хүсэлтээ илэрхийлжээ. Хандивын мөнгийг хүүхэд, өсвөр үеийнхний эмчилгээ, эмнэлгийн орчныг сайжруулах, хүүхдийн эдгэршгүй хүнд, ховор өвчний судалгаанд зарцуулна гэдгээ эмнэлгийн удирдлага мэдэгдсэн байна. Хандивынхаа талаар J-Hope "Хүүхдүүд эрүүл саруул, итгэл найдвар дүүрэн ирээдүйг мөрөөдөж, сайхан нийгэмд амьдраасай гэж би чин сэтгэлээсээ хүсдэг" гээд энэ жилээс эхлэн жил бүр төрсөн өдрөөрөө тус эмнэлэгт хандив өргөж, өөрөө баярлаж цэнгэхээсээ илүү бусдын сайн сайхны төлөөх үйлсэд оролцоно гэдгээ хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.