Энэтхэг: Шалгалтаасаа хоцрох гэж байсан оюутан шүхрээр нисч сургуульдаа хүрчээ
Анд нөхдийн мэдээ
2025-02-18
Энэтхэг улсын нэгэн их сургуулийн оюутан замын түгжрэлээс болж маш чухал шалгалтаасаа хоцрох шахсан тул шүхрээр нисэн сургуульдаа очиж амжсан байна. “The Times of India” сонины мэдээлснээр, их сургуулийн оюутан А хичээлийн бус цагаар жуулчид олноор очдог хадан хясааны цамхаг дээр ундаа, жүүс зарж байтал найз нь утасдан шалгалт эхлэх гэж байгааг дуулгажээ. Тэрбээр тухайн өдөр шалгалттай гэдгийг мэдээгүй байсан аж. Сургууль хүртэл 15 км зайтай, таксигаар явсан ч амжихааргүй байсан тул яаравчлан ойролцоох шүхрийн талбай руу гүйж очоод 10 минутын дараа шалгалт нь эхлэх гэж байгааг учирлан сургууль дээрээ хүргэж өгөхийг шүхэрчнээс гуйжээ. Шүхэрчин хэсэг эргэлзсэнээ оюутны царайнаас үнэхээр аргагүй байдалд орсныг ойлгож даруй шүхэртээ суулган хөөрсөн байна. Тэд шалгалт эхлэхээс өмнөхөн амжиж очжээ. Шүхрийн талбай дээр сургууль хийж байсан хүмүүс энэ явдлыг сонирхон дүрс бичлэг хийж цахим сүлжээнд нийтэлсэн нь олны талархал хүлээж, хэдэн зуун мянган хүн үзсэн байна. Цахим хэрэглэгчид оюутныг магтаж, шалгалтдаа өндөр амжилт гаргахыг хүсээд, мөн аргагүй байдалд орсон оюутанд тусалсан шүхэрчинд хандсан сайхан сэтгэгдлүүд бичиж үлдээжээ.
Нүүр зураг дээр: Оюутан А шүхэрт суун хөөрч байгаа нь.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.