Котозакүра ирэх башёд цолоо хадгалж үлдэхийн төлөө барилдана
Анд нөхдийн мэдээ
2025-02-17
Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын башё ирэх сарын 9-нд Осака хотын “Edion Arena” ордонд эхэлнэ. Хацү башёд ёкозүна цолны болзолтой барилдаж 10 унасан оозэки Котозакүра ирэх башёд цолоо алдахгүйн тулд бэлтгэлээ хийж байгаа талаар “Mainichi” сонин мэдээлэв. Тэрбээр өөрийн дэвжээнээсээ ондоо буюу Токицүказэ дэвжээнд бэлтгэл хийж байгаа аж. Котозакүра сэтгүүлчдэд “Болоод өнгөрсний араас харамсах, эргэж харах хэрэггүй” гэсэн бөгөөд ирэх сарын башёд сайн барилдахын тулд бэлтгэлээ шаргуу хийж, нарийн жижиг зүйлсэд анхаарлаа хандуулан чадах бүхнээ хийхээр зорьж байгаагаа ярьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.