images

Дуучин Шэрил Кроу И.Маскийг эсэргүүцэхийн тулд "Тesla" машинаа зарав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-17


   Америкийн алдарт дуучин Шэрил Кроу Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн улс төрийн үйл ажиллагааг шүүмжилж, түүнийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн "Тesla" машинаа заржээ. Variety” сэтгүүлийн мэдээлснээр, дуучин бүсгүй "Инстаграм" хуудсандаа өөрийн эзэмшлийн "Тesla" машинаа ачааны машинд ачин явуулж буй бичлэгээ нийтлээд "Хэнтэй хамтарна, амьдрал чинь тийм л байна гэж аав, ээж хоёр минь хэлдэг байлаа. Хэнтэй хамтарч, хэнээс холдохоо шийдэх цаг иржээ. Баяртай, Тесла" гэсэн тайлбар хийсэн байна. Тэрбээр И.Маскыг ерөнхийлөгч гэж нэрлээд Америкийн Засгийн газарт хүчтэй нөлөөлж буйг нь шүүмжлэнашин зарсан мөнгөө ерөнхийлөгч И.Маскийн заналхийлэлд өртөж буй NPR (Америкийн олон нийтийн радио) хандивлана” гэсэн байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард И.Маск X (хуучин Twitter) хуудсаараа дамжуулан NPR-ийг "Зүүний суртал ухуулгын машин" гэж шүүмжилсэн бол саяхан “NPR-ийн санхүүжилтийг зогсоо. Өөрөө хөл дээрээ босог" хэмээн жиргэсэн юм. Харин NPR хараат бус, ашгийн бус байгууллага гэдгээ тодотгоод Засгийн газраас авдаг санхүүжилт нь жилийн төсвийнх нь 1 хувиас бага болохыг дурдсан. Ш.Кроу нь Грэммийн есөн удаагийн шагналт, дуучин, ая зохиогч юм. Тэрбээр ерөнхийлөгч Д.Трампыг эсэргүүцэж байгаагаа байнга илэрхийлсээр ирсэн бөгөөд өнгөрсөн жилийн ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Камала Харрисыг дэмжсэн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.