Хятад: Сар шинийн баяраар цуглуулсан мөнгөө нэхсэн хүү аавыгаа цагдаад өгчээ
Анд нөхдийн мэдээ
2025-02-17
Хятадын Сар шинийн баяраар хүмүүсээс бэлгэнд ирсэн мөнгийг нь аваад буцааж өгөөгүй аавыгаа цагдаад мэдэгдсэн хүүхдийн талаар “South China Morning Post” сонин мэдээлэв. Энэ сарын 15-ны өдөр нэгэн хүү цагдаагийн газар руу утасдаж “Манай гэрт муу хүн орж ирээд мөнгийг минь хулгайлчихлаа” гэсэн бөгөөд ийн утсаар ярьж байхад цаана нь эрэгтэй хүн “Чи цагдаа дуудчихав уу?” хэмээн хашгирахыг, дуудлага авсан албан хаагч сонссон байна. Ингээд цагдаа нар хаягийн дагуу очиход хүү аав руугаа заагаад "Миний хэлсэн хулгайч энэ байна, бариад аваарай" гэжээ. Хүүгийн аав цагдаад “Хүүгээ муу хүмүүжүүлснээс ийм явдал боллоо. Цагдаад мэдэгдэнэ гэж хүүгээ огт бодсонгүй” гээд уучлал хүссэн байна. Хүүгийнхээ бэлгэнд авсан мөнгийг аав нь авч хадгалсанд бухимдсан хүү өдөр бүр мөнгөө нэхээд, өгөхгүй болохоор нь цагдаад хандсан нь энэ аж. Цагдаа нар хүүд “Чиний цуглуулсан мөнгийг аав чинь хадгалах нь зүйн хэрэг. Мөнгө хэрэгтэй болсон үед ааваасаа бага багаар авч хэрэглэх ёстой" гэж зөвлөөд, хүүдээ хэт хатуурхахгүй байхыг аавд нь сануулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.