Вьетнам: Тансаг зэрэглэлийн дарвуулт онгоц дээр 50 монгол хос Хайрын баяр тэмдэглэв
Чихэнд чимэгтэй
2025-02-17
Вьетнамын tuoitrenews.vn мэдээллийн сайт арлын хот Фукуокод 50 монгол хос Хайрын баяр тэмдэглэсэн талаар мэдээллээ. Сонинд бичсэнээр, монголчууд тансаг зэрэглэлийн “Nautilus” дарвуулт хөлөг онгоц дээр Фукуокийн шөнийн үзэмжийг тольдон үдшийг өнгөрүүлсэн байна. Энэ талаар “Nautilus Yacht” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Нгуен Ха Триу сонины сурвалжлагчид ярихдаа, анх удаа 50 монгол хос Фукуок аралд дарвуулт онгоц дээр Валентины баяр тэмдэглэснийг дурдаад “Тэд дарвуулт онгоц дээрээс нар жаргахыг харж, арлын үзэмжийг тольдсон” хэмээжээ. Хосуудад зориулан дарвуулт онгоцыг улаан сарнай, өнгө өнгийн лаагаар чимэглэж, зөөлөн гэрэл асаан романтик орчин бүрдүүлж, дуу хөгжим, вьетнам зоогоор үйлчилсэн аж. 2024 оноос хойш Монголын 21 мянган жуулчин Фукуок арал оршдог Вьетнамын өмнөд хэсгийн Кьензянг мужид аялжээ.
Хосууд хөгжмийн тоглолт үзэж байгаа нь.
Дарвуулт онгоц дээр Хайрын баяр тэмдэглэж байгаа нь.
Хайрын баяр тэмдэглэж буй монголчуудад зориулан зассан ширээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.