images

Туркийн Засгийн газар “Adidas” компанийг юуны учир торгов?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-17


   Германы Adidas компани пүүзээ гахайн ширээр хийсэн гэсэн тэмдэглэгээ хийгээгүйгээс болж Туркийн Засгийн газар торгууль ногдуулжээ. AFP агентлагийн мэдээлснээр, “Samba OG” пүүзэнд гахайн шир ашигласан ч бүтээгдэхүүний тайлбарт "Жинхэнэ арьс" хэмээн тэмдэглэгээ хийсэн тул компанийг 15 мянган доллароор торгосон байна. Дээрх шийдвэр гарсны дараа “Adidas” компани бүтээгдэхүүний тайлбараа шинэчилсэн тухай цахим хуудсандаа мэдээлжээ. Хүн амын 90 гаруй хувь нь ислам шашинтай, гахайн мах идэхийг хориглодог Турк улсад нийгмийн болон шашны үзэлтэй зөрчилдөж болзошгүй орц найрлагын талаар сурталчилгаа болон бүтээгдэхүүний тайлбарт тодорхой заасан байх ёстой байдаг аж. Туркийн Төрийн зөвлөл 2020 онд "Гахайн арьс, үсийг гутал, хувцас зэрэг бүтээгдэхүүнд ашиглахыг хориглоно" гэсэн шийдвэр гаргаж "Исламын шашинт ихэнх эрдэмтэд гахайн арьсыг боловсруулсны дараа ч шашны аргаар ариусгах боломжгүй гэж үздэг" хэмээн тайлбарласан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.