Зүчи хаан хэдэн хүүтэй байсан бэ?
Анд нөхдийн мэдээ
2025-02-14
Казахстан улс 2024 оны турш Зүчийн улсын 800 жилийн ойг тэмдэглэж Алтан ордны улс, Зүчи хааны тухай түүхийн судалгааг хийж хэд хэдэн эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн билээ. Тэгвэл тус улсын түүхч Жаксылык Сабитов Зүчи хааны амьдралын тухай “Kazinform” агентлагт ярьжээ. Түүхэн сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэнээр Чингис хааны ууган хүү 40 гаруй хүүтэй ч одоогоор 20 хүүгийнх нь нэр тодорхой байдаг гэнэ. Мөн хатан, татвар эмсийн есөн нэр тодорхой байгаагаас түүхэн чухал нөлөөтэй дөрвөн хатан байжээ. Зүчи хааны анхны хатан нь Хэрэйд аймгийн Бэхтимиш юм. Тэрбээр хүүхэд төрүүлээгүй аж. Удаах нөлөө бүхий хатад нь Хонгирад аймгийн Сархан, Ухаа Үжин нар юм. Ухаа Үжин нь Бөртэ хатны хамаатан бөгөөд Бат хааны ээж билээ. Харин Сархан хатан Орд Эзэнийг төрүүлжээ. Зүчи хааны дөрөв дэхь хатан бол Османы ханы эхнэр байсан Султан юм. Тэрбээр Бэрх, Бэрхачар, Бор нарыг төрүүлсэн байна. Зүчийн хөвгүүдээс отгон хүү Тугатөмөрийг казахын хангуудын өвөг дээдэс гэж үздэг. Мөн Зүчи хаан 1227 бус 1225 онд нас нөгчсөнийг түүхэн сурвалжуудын мэдээгээр тогтоосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.