images

Гашуун сухайт, Цагаан хаданд бага сургууль байгуулна

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2025-02-14


   Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт энэ оны зургаадугаар сараас эхлэн бага сургууль байгуулахаар болжээ. Тус багт Цагаан хад суурьшлын бүс болон Гашуун сухайт боомт хамаардаг бөгөөд хүн амын төвлөрөл ихсэж байгаатай холбоотойгоор дээрх шийдвэрийг Боловсролын яамнаас гаргасан байна. Мөн шинээр эмнэлэг, онцгой байдлын газар байгуулахаар шийдвэрлэжээ. Хайрхан баг дээр бүртгэлтэй сургуулийн насны буюу 6-11 насны 31 хүүхэд байдаг ажээ. Үүн дээр нэмэгдээд гааль, хилийн цэрэг зэрэг бусад төрийн байгууллагын алба хаагч, худалдаа, тээврийн үйлчилгээ эрхэлдэг иргэдийн нийт 116 хүүхэд байгааг тус сумын засаг дарга М.Цэвээнравдан онцолжээ. Харин Өмнөговь аймгийн Боловсролын газраас шинээр байгуулах бага сургуулийн хөтөлбөр, багш боловсон хүчин зэрэгт анхаарч ажиллах үүрэг даалгавар авчээ. Энэ хүрээнд Боловсролын газрын ажилтан албан хаагчид Хайрхан баг дээр ажиллаж, иргэд олон нийтээс санал авахад иргэдийн 98 хувь нь бага сургууль байгуулах хэрэгцээ нэн шаардлагатай байгааг хэлсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.