Харбин: Олон улсын сэтгүүлч, оюутан, сайн дурын ажилтнууд цасан хүн хийв
Анд нөхдийн мэдээ
2025-02-14
Ес дэх удаагийн Азийн өвлийн наадам дуусахын өмнөх өдөр буюу хоёрдугаар сарын 13-нд тус наадамд ажилласан сайн дурын ажилтан, оюутан, сурвалжлахаар очсон олон улсын сэтгүүлчид хамтран Харбин хотын “Наран арал” цэцэрлэгт хүрээлэнд цасан хүн хийжээ. Энэ нь өвлийн спортын наадмыг дэмжих, сурталчлах зорилгоор наадмыг зохион байгуулах хороо, CGTN телевиз, Хятадын хэвлэл мэдээллийн группийн Хармөрөн муж дахь товчоо хамтран зохион байгуулсан “Харбин-2025 наадамд зориулан аварга цасан хүн хийцгээе” цахим нөлөөллийн ажил юм. Ингэхдээ сэтгүүлч, оюутан, сайн дурын ажилтнуудыг зургаан баг болгож, баг тус бүрд цасан хүнээ чимэглэх юмс өгсөн тул янз бүрийн соёлыг шингээсэн бүтээлүүд гарсан байна. Мөн өмнөх өдөр нь дээрх байгууллагууд хамтран Хятадын уламжлалт улаан дэнлүүний баяр хийжээ. Энэ баярт есөн орны 40 гаруй төлөөлөл оролцсонд монголчууд багтсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.