images

Азийн өвлийн наадмыг хаасны дараа Монгол, Хятадын ерөнхий сайдууд уулзана

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-02-14


   Азийн өвлийн наадам Хятадын Харбин хотноо 12 өдөр үргэлжлэн өнөөдөр дуусах гэж байна. Наадмыг хаах ёслолд тус улсын ерөнхий сайд Ли Чянь оролцож, дараагаар нь тус наадмыг зорин очсон гадаад улсын удирдагчдыг урин үдэшлэг хийх гэж байгаа ажээ. Мөн Ли Чянь Монголын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Күүкийн арлуудын ерөнхий сайд Марк Браун нартай Харбинд тус тусад нь уулзах юм байна. Күүкийн арлуудын ерөнхий сайдын долоо хоногийн хугацаатай айлчлал өнгөрөгч даваа гарагт эхэлсэн бол Л.Оюун-Эрдэнийн айлчлал энэ сарын 13-15-ны хооронд болж байгаа юм. Манай хоёр улсын гадаад худалдаа өнгөрсөн онд 19.047 тэрбум доллар болж 2023 оныхоос 8.5 хувиар нэмэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.