images

Азийн өвлийн наадам: Монголын уран гулгагчид 19, 20 дугаар байрт орлоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-02-14


   Хятадын Харбин хотноо болж буй ес дэх удаагийн Азийн өвлийн наадам өнөөдөр дуусна. Өчигдөр эрэгтэй болон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан чөлөөт уран гулгалтын тэмцээн болсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Монголоос О.Мишээл, Г.Марал-Эрдэнэ нар оролцсон билээ. Улмаар 24 тамирчин өрсөлдсөн тэмцээнд 55.3 оноогоор О.Мишээл 19, 54.72 оноогоор Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байр эзэллээ. Тэмцээнийг 147.56 оноогоор Өмнөд Солонгосын Ким Чаён тэргүүлсэн бол 136.87 оноогоор Японы Сакамото Каори, 136.44 оноогоор Ёшида Хана нар удаах байрыг эзлэв. Харин эрэгтэйчүүдийн ангилалд 15 тамирчин өрсөлдөж Өмнөд Солонгосын Ча Жунхан тэргүүлж, Казахстаны Михайл Шайдоров, Японы Кагияама Юма нар удаах байрт шалгарлаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.