images

Халхголын дайны үед Буйр нууранд живсэн 10 гаруй онгоц, танкийг гаргана

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2025-02-13


   Хил хамгаалах ерөнхий газраас Дорнод аймгийн Халхгол суман дахь Буйр нууранд живсэн техник, хэрэгслийн судалгааг эхлүүлжээ. Судалгааны баг Халх голын дайны үед нууранд живсэн ОХУ, Японы 10 гаруй онгоц, танк болон усан завины байршлыг тогтоох анхны зургийг гаргасан байна. Улмаар судалгааг бүрэн гүйцэд хийж дуусаад үр дүнг Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулж, татан гаргах ажиллагааг эхлүүлэх ажээ. Судалгааны багийг өчигдөр Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл хүлээн авч уулзаад, бүрэн дэмжихээ илэрхийлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.