Хөдөөгүүр 60 см хүртэл зузаан цастай байна
Хөдөөгийн баясгалан
2025-02-05
Өнгөрсөн сарын 31-ний байдлаар Монгол орны нийт газар нутгийн 80 орчим хувь 60 см хүртэл зузаан цастай байна. Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлснээр Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20 см-ээс их, говь, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэр сумдаар 22-34 см, бусад нутагт 1-10 см, хунгарласан газартаа 60 см хүртэл зузаан цастай байгаа аж. Өнгөрсөн өвөл манай улсад сүүлийн хэдэн арван жил тохиолдоогүй хүйтэн болж, 1975 оноос хойшх хамгийн их цас орсон билээ. Мөн нутгийн 90 орчим хувьд 100 см хүртэл зузаан цас унасан нь зудын хэмжээнд хүрч, мал сүрэг их хэмжээгээр хорогдоход нөлөөлсөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.