images

Японд өмнө нь тохиож байгаагүй их цас оров

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-05


   Японы Хоккайдо мужид их хэмжээний цас орсны улмаас онцгой байдал үүсч, тээврийн хэрэгсэл саатаж, сургуулиудыг түр хугацаагаар хаасан тухай NHK мэдээлэв. Тухайлбал, Обихиро хотод тасралтгүй 12 цаг цас орж, цасны зузаан 120 см хүрсэн тус улсад урьд өмнө нь тохиолдож байгаагүй үзэгдэл юм. Их цасны улмаас Хоккайдо мужид бага, дунд, ахлах 379 сургуулийг түр хугацаагаар хаагаад байгаа бөгөөд нислэгүүд цуцлагдаж, тэрэгний хөдөлгөөн бүрэн зогссон байна. Олон нийтийн сүлжээгээр гамшгийн хэмжээнд хүртэл цас орсон тухай гэрэл зуруудийг цувралаар нийтэлж эхэлжээ. Тус улсын Цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр энэ цас 6-ны өдөр хүртэл үргэлжлэх магадлалатай гэнэ. Тус хүрээлэнгийн судлаач Хироаки Кавасе “Дэлхийн дулаарлын улмаас их хэмжээний цас орох давтамж  1.4 дахин нэмэгдсэн”гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.