images

Хурдан тэмээний уралдаан болно

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-12-06


     Хурдан тэмээ шалгаруулах улсын уралдаан, тэмээчдийн зөвлөгөөн энэ сарын 16-наас 17-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд болохоор товлогджээ. Тэмцээн тором, тайлаг, атан тэмээний уралдаан, тэмээтэй буухиа, богино зайн уралдаан мөн тэмээтэй сайхан хос шалгаруулах төрлүүдээр явагдах аж. Өмнөговь аймаг бол Галбын улаан, Ханын хэцийн хүрэн үүлдрийн хоёр бөхт тэмээний өлгий нутаг. Тэгвэл уг тэмцээнээр дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээний омгийг өсгөх, хамгаалах, уламжлалт тэмээ хариулах соёлыг дэлгэрүүлэхээр зорьж байгаа ажээ. 1997 оноос эхлэн сумдад тэмээний баяр зохион байгуулж эхэлсэн нь өдгөө аялал жуулчлалын том эвент болтлоо өргөжсөн байна. Тухайлбал Өмнөговь аймагт “Монгол тэмээ-999” үйл ажиллагааг 2016 онд зохион байгуулж 1132 тэмээг 15 километр зайд уралдуулан дэлхийн дээд амжилт тогтоож Гиннесийн номонд бүртгүүлж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.