Дархан-Уул: Мөсний загасчлалын тэмцээний хамгийн том загас 1320 грамм
Хөдөөгийн баясгалан
2025-02-03
Дархан-Уул аймгийн 2025 оны мөсний загасчлалын цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-2-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 25 багийн 100 орчим загасчин оролцжээ. Энэ үеэр мөн цооног өрөмдлөгийн тэмцээн явагдаж "Дархан" клубийн тамирчин Д.Амгалан бусдаасаа түрүүлж таван нүх өрөмдсөнөөрөө тэргүүлсэн байна. Харин хамгийн том загас барих тэмцээнд "Найзууд" клубийн тамирчин Б.Балхүү 1320 грамм алгана загас барьж түрүүлсэн байна. Хоёр үеийн шалгаруулалтаар хувийн дүнгээр тэргүүн байранд "Найзууд" клубийн Ж.Мөнхтөр, дэд байранд "Чоно" клубийн Б.Батбилэг, гуравдугаар байранд "Про-40" клубийн Б.Мөнхтөр шалгарчээ. Тэгвэл багийн дүнгээр нэгдүгээр байрыг "Найзууд" клубийн хоёрдугаар баг, дэд байрыг "Найзууд" клубийн нэгдүгээр баг, гуравдугаар байрыг "Яргай" клубийн нэгдүгээр баг тус тус эзлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.