Засгийн газар: Хурдан морь уралдуулах хугацааг аймгийн засаг дарга нар шийднэ
Хөдөөгийн баясгалан
2025-01-29
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хурдан морины уралдаан зохион байгуулах хугацааг тогтоох эрхийг аймгийн засаг дарга нарт шилжүүллээ. Ингэхдээ хаврын морины уралдаан зохион байгуулбал нэг, хоёрдугаар сард биш гуравдугаар сараас хойш хийж, унаач хүүхэд нь заавал 12-оос дээш настай байх шаардлагатай ажээ. Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах хувцас хэрэглэл, стандартыг хэрэгжүүлэх ёстойг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тэмдэглэв. Засгийн газар жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглох 57 дугаар тогтоолыг 2019 онд гаргасан байдаг. Тэгвэл өнгөрсөн онд "Дүнжингаравын хурд" морин спортын уралдааныг зохион байгуулах зар олон нийтэд түгэхэд Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газрын 57 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Хэрэв хориглосон хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулвал хүчин төгөлдөр бус уралдаан гэж үзнэ” гэж байв. Тэгвэл Дээд шүүхээс шийдвэр гарч, Засгийн газарт даалгасан уг тогтоолд ийнхүү таван жилийн дараа өөрчлөлт оруулж байна. Тогтоолыг тухайн үеийн ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар баталж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.