images

Баянхонгор аймагт ирэх онд математикийн улсын олимпиад болно

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2025-01-29


   62 дахь удаагийн математикийн улсын олимпиадыг ирэх онд орон нутагтаа зохион байгуулах эрх авсныг Баянхонгор аймгийн "Нээлттэй Баянхонгор" цахим хуудсанд мэдээллээ. Олимпиадын бэлтгэлийг эртнээс хангах үүднээс аймгийн удирдлагууд "Хонгорын математик" арга хэмжээг энэ онд хэрэгжүүлэх бодлого баталжээ. Энэ хүрээнд Баянхонгор аймгаас гаралтай, МУИС-ийн математикийн багш, доктор Г.Баярмагнай, улсын таван удаагийн аварга, зөвлөх багш Б.Баяржаргал, "Алгоритм" сургуулийн удирдах зөвлөлийн дарга Ц.Дэлгэрдалай нар орон нутгийн багш нартай уулзаж, заах арга зүйн сургалт орсон байна. Улсын математикийн олимпиадад 1996,1998, 2004, 2005, 2013 онд түрүүлж, 2003, 2008, 2012 онд дэд аваргаар шалгарч байсан зөвлөх багш Б.Баяржаргалын нэрэмжит болгон энэ удаагийн олимпиадыг зохион байгуулах юм. Сонирхуулахад, математикийн 60 дугаар олимпиад Өмнөговь аймагт болж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 230 гаруй сурагч болон багш нар оролцож байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.