images

Говь-Алтай: Бигэр, Баян-Уул суманд 200 сая төгрөгийн үнэтэй цаг уурын автомат станц олгов

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2025-01-29


   Говь-Алтай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газар нэг иж бүрдэл нь 108 сая төгрөгийн өртөгтэй цаг уурын хоёр ширхэг автомат станцтай болжээ. Монгол улсад хэрэгжиж буй Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II,III төслийн санхүүжилтээр уг станцыг Говь-Алтай аймгийн Бигэр, Баян-Уул сумын цаг уурын харуулын техникч С.Мөнх-Эрдэнэ, Г.Нандин-Эрдэнэ нарт өчигдөр хүлээлгэж өгсөн бөгөөд дулааны улирал эхэлмэгц суурилуулахаар болсон байна. Энэхүү төхөөрөмж нь цаг уурын тоног хэрэгсэл, систем үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг Финланд улсын VAISALA компанийнх бөгөөд “АЧСВС” компани оруулж иржээ. Шинэ станцтай болсноор эдгээр сум цаг агаарын мэдээллийг илүү нарийвчлалтайгаар хүлээн авч, цаг уурын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зарлан мэдээлэх чадавх сайжрах юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.